Wednesday, March 20, 2013

Хадмындаа санаатайгаар гал тавьжээ

Хадмындаа санаатайгаар гал тавьжээ

55 минутын өмнө

Өнгөрсөн шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастад  амьдардаг  нэг гэр бүлийн долоон хүнийг аймшигтайгаар шатаасан ноцтой хэрэг гарсан байна. Уг хэргийг энэ айлын хүргэн нь үйлдсэн бөгөөд хохирогчдын бие одоогоор маш хүнд 50-90 хувийн түлэгдэлтэй байгаа аж. Хэрэг явдал шөнийн 03 цагийн үед болжээ. Хохирогчдыг унтаж байх үед хүргэн нь гэрт орж ирээд шууд бензин цацаж, шүдэнз зурсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.  Эхнэрээ байнга хардаж зоддог байсан хүргэнээсээ охиноо салган гэртээ авчираад байсныхаа төлөө ийнхүү нэг гэр бүл аймшигт хэргийн золиос болж, долоон хүн түлэгдэж бэртээдбайна.

Түлэгдсэн хүмүүст Түлэнхийн эмнэлгийнхэн анханы шатны тусламж үзүүлж, холбогдох эмчилгээг хийж байгаа ч тэдний биеийн байдал сайнгүй байгаа гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment